Телевизийн эх сурвалжаар, Гавана хотын Хувьсгалчдын талбай дор байрладаг эмнэлэгт Чавесийг авчрахад Кубын тусгай алба болон эмнэлгийн хэдэн зуун хүнийг дайчилжээ. Энэ бункерийн эмнэлэг нь Фидель Кастрод яаралтай тусламж үзүүлэх зорилгоор баригдаж байсан аж.
Венесуэлийн ерөнхийлөгчийн биеийн байдлын талаар мэдээлэл алдахгүйн тулд Чавесийг энд авчрахаар шийдсэн бололтой. Өөр нэг мэдээллээр бол түүнийг Венесуэлад хүргэхэд бэлтгэхээр тэнд авчран эмчилгээ хийж байгаа гэнэ.
Одоо 58 настай Уго Чавес 2012 оны аравдугаар сард ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон. Арванхоёрдугаар сард Гавана хотод хорт хавдраа авахуулах дөрөв дэх мэс засалд орсноос хойш Кубад сэргээх эмчилгээ хийлгэж байгаа билээ. Нэгдүгээр сард амьсгалын замын вирусаар өвчилсөн, түүний биеийн эрүүл мэндийн байдал эрс муудсан тухай мэдээ гарч байсан юм.
Нэгдүгээр сарын 9-нд Венесуэлийн Дээд шүүх энэ сарын 10-нд болох ёстой байсан ерөнхийлөгчийн тангараг өргөх хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.