“Хөгжмийн зохиолч” З.Бат-Отгон

Хуучирсан мэдээ: 2013.01.20-нд нийтлэгдсэн

“Хөгжмийн зохиолч” З.Бат-Отгон

З.Бат-Отгон
гэж хүнийг одоо Монголд танихгүй хүн бараг байхгүй гэхэд болно. Саяхан
дэлхий сөнөхийг болиулж чадсан Монголын цөөхөн хэдэн хүний нэг тэрээр
2009 оноос Монгол суу ухааны Манукол академийг үүсгэн байгуулан ажиллаж
байгаа тэрээр 1998 онд философийн ухааны докторын зэрэг хамгаалсан
байна. Бүхий л зүйлсийг “тэнгэрийн тааллаар” хийж, хэрэгжүүлж яваа энэ
хүнд оролцохгүй, мэдэхгүй юм гэж бараг л байдаггүй бололтой. Саяхан
хэдэн авьяаслаг залуус “Ертөнц” хэмээх дан хөгжмийн бүтээл хийсэн байна.
Энэхүү бүтээлийн чадал, чансааны талаар Монгол улсын төрийн шагналт,
хөгжмийн зохиолч Б.Шарав, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн
болон хөгжим судлаачид сэтгэгдлээ хэлж байтал өнөөх “Суу ухаант
хатагтай” маань гарч ирээд “Тэнгэр гэж бүтээлийг сонсоход яг л тэнгэр
мэдрэгдэж байна лээ. Харин “Салхи” гэдэг бүтээлийн хувьд үнэхээр салхи
бол орчлонг бүтээгч нэг том хүчин зүйл гэдэг нь сонсоход л мэдрэгдсэн”
гэж ирээд л ярьж өгч байна аа. Монгол ухаан, хатан суу ухаанаараа дэлхий
сөнөх тухай ярьж “бизнес” хийгээд явж байсан тэрээр одоо хөгжим
судлаач, хөгжмийн том зүтгэлтэн болсон бололтой. Шагнах хүнээ олохоо
байсан энэ цаг үед З.Бат-Отгон хэмээх Төрийн шагналт, урлагийн гавьяат
зүтгэлтэн, хөгжмийн зохиолчийн бүтээл эгшиглээд унавал гайхах зүйл
байхгүй бололтой. 

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж