
-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос индексийн мэдээг олон нийтэд мэдээлэхийг хорьсон гэсэн. Ямар учраас ийм шийдвэр гаргасан юм бэ?
-Агаарын чанарын мэдээ, мэдээллийг олон нийтэд илүү боловсронгуй байдлаар хүргэх шийдвэрийг Үндэсний хорооноос гаргасан. Үүнтэй холбогдуулан агаарын бохирдлын индексийг түр хугацаанд мэдээлэхийг хориглосон.
-Ойрын үед утаа улам нэмэгдсэн учраас бохирдлын хэмжээг нуугаад байна гэсэн хардлага иргэдийн дунд байгаа. Та үүнд ямар тайлбар хийх вэ?
-Тийм зүйл байхгүй ээ.
Шинээр боловсруулах зохицуулалтын талаар тодруулна уу?
-Индексийн мэдээ химийн нэр томъёо ихтэй учраас ойлгохгүй байна гэсэн шүүмжлэл иргэдээс ирдэг. Тиймээс мэдээллийг илүү ойлгомжтой, энгийн болгох үүднээс дахин загварчилж байгаа. Ингэснээр агаарын бохирдлын хэмжээ өдөр бүр ямар байгааг, цаашилбал өнгөрсөн жилээс яаж өөрчлөгдсөн зэргийг харж болно.
-Агаарын чанарын мэдээ шинэчилсэн байдлаараа иргэдэд хэзээнээс хүрч эхлэх вэ. Бохирдлын хэмжээг өдөр бүр тодорхойлж байгаа юу?
-Агаарын чанарын бохирдлын хэмжээг нийслэлийн таван байршлаас өдөр бүр авч байгаа. Мөн агаарын бохирдлын хэмжээтэй бусад мэлээллийг хэвийн хүргэж байна. Зөвхөн индексийн мэдээг түгээхэд л өөрчлөлт хийх юм.
