Ж.Батзандан сөрөг хүчнийг үгүйлэв

Хуучирсан мэдээ: 2013.01.19-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан сөрөг хүчнийг үгүйлэв

Гудамжны тэмцлээс улс төрд орж ирсэн цөөхөн гишүүдийн нэг нь Ж.Батзандан. Зарим гишүүдийн хувьд УИХ-ын гишүүн болсноосоо хойш олон нийтэд ажил хийж байгаа эсэхээ харуулах цорын ганц боломж нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах үгээ хэлэх явдал. Ж.Батзандан, О.Магнай нарын хувьд ч үүгээр дамжуулан “төрийн ажилд идэвхитэй сайн байгаа” гэсэн үнэлгээг олон нийтээс аваад буй. Сүүлийн үед Ж.Батзандан гишүүн нэг нам, нэг ангийн нөхдөө шүүмжлэх нь элбэг болоод байгаа. Өчигдрийн хуралдсан чуулганы хуралдаан дээр тэрээр Ардчилсан намын дарга Н.Алтанхуягт хандан сөрөг хүчнийхээ дуу хоолойг сонсч байхыг хүссэн. Тэрээр, “Ардчилсан нам цөөнх байсан. Харин одоо олонхи болоод сөрөг хүчнээ тоохгүй байна. Сөрөг хүчин заримдаа үнэн яриад байна. Тиймээс сөрөг хүчнийхээ дуу хоолойг сонсч байх хэрэгтэй байна” гэсэн сануулгыг нэг ангийн нөхөд болон Засгийн газрын тэргүүнд хэлээд амжсан.

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж