Жуулчдын аюулгүй ажиллагааг хангана

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Жуулчдын аюулгүй ажиллагааг хангана

Жуулчдын улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан Аялал жуулчлалын үндэсний төвөөс “Жуулчны аюулгүй байдлыг хангахад бүх нийтийн оролцоо” сургалт зохион байгуулж байна. Сургалтад аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг туроператор компани, зочид буудал, жуулчны бааз, жуулчны тээврийн компанийн 50 гаруй төлөөлөл хамрагдаж байна. Сургалт  АЖҮТ-д өнөөдөр 9.30 цагт эхэлсэн бөгөөд нийслэлийн Цагдаагийн газар, Авто тээврийн газар болон Замын цагдаагийн газар жуулчны аюулгүй байдлыг хангах, хэрэг зөрчил, халаасны хулгайн гэмт хэргээс сэргийлэх,шаардлагатай үед цагдаагийн газарт хэрхэн хандаж үйлчилгээ авах зэрэг  нарийвчилсан заавар өгч байна.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж