
Шөнөжин ирмэлцэж мөрөөдөж хоноод
Алиманхан сарны болорхон туяанд
Анхны болзоонд зогсмоор санагдана
Аяа миний 18 нас
Ахиад ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас
Тиймээ, тэртээ 18 жилийн өмнө энэхүү дуу залуучуудын зүрх сэтгэлийг байлдан дагуулж байсан ч өдгөө ч "шүүдрийн тунгалаг" шигээ чихэнд хоногшсон хэвээр. “Камертон” хамтлаг байгуулагдсаны 18 жил, “18 нас” дуу мэндэлсний 18 жилийн ой тохиож буй энэ жил хамтлагийнхан ирэх зургадугаар сард шинэ цомог гаргахаар төлөвлөжээ. 18 жилийн дараах шинэлэг “Камеркон”-чуудыг сонсох л үлдлээ.
Дашрамд дуулгахад, Камертон хамтлагийн залгамж халаа болсон “Камертон 2” шоунаас төрөн гарах хамтлагийн дөрвөн гишүүд өнөөдөр 19:20 минутаас, маргааш 18:20 минутаас “Боловсрол” суваг телевизээр шууд гарах нэвтрүүлгээс тодрох аж.
У.БОЛОР