
Британийн ВР компанийн байгалийн хийн байгууламжид исламын дайчдын барьцаалсан хүмүүсийг чөлөөлөх явдалд 34 барьцааны хүн амиа алдсаны төлөө Алжирийн эрх баригчдыг Их Британи, АНУ, Япон, Норвеги эрс шүүмжлэв.
Их Британийн ерөнхий сайд Дэвид Камирон хийх гэж байгаа ажиллагааныхаа талаар Алжирийн эрх баригчид мэдээлэл өгөөгүйд нь дургүйцэж байна. Тэрээр байдал ноцтой байгааг сануулаад британичуудад шинэ муу мэдээ гарахад бэлэн байхыг сануулав. Түүнд байгаа мэдээгээр барьцааны хүмүүсийг чөлөөлөх үеэр нэг британи хүн амиа алджээ. Алжирт гарсан тэр хямралын улмаас Британийн ерөнхий сайд Дэвид Камирон Их Британи ба Европын холбооны хоорондын харьцааны тухай төлөвлөсөн байгаа яриагаа хойшлуулаад байна.
АНУ мөн л Алжирийг шүүмжлэн байдлыг тодруулж өгөхийг шаардлаа. Япон барьцаалагчдийг чөлөөлөхөд хоёр япон хүн үрэгдэж, 14 хүний хувь заяа тодорхойгүй байгаад түгшүүрээ илэрхийлэв. Мөн тэд Алжирийн Засгийн газар хийгдэх ажиллагааныхаа талаар урьдчилан мэдээлээгүй гэлээ.
Байдал тодорхойгүй байна
Нэгдүгээр сарын 18-ны өглөөний мэдээгээр хямралын районы байдал тодорхойгүй байв. Алжирийн Засгийн газрын агентлагийн мэдээгээр байгалийн хийн байгууламжийн орон сууцны байрны хэсэг л чөлөөлөгдсөн байна.
Үйлдвэрийн бусад хэсгүүд нь “Цусаараа гарын үсэг зурагчид” гэсэн бүлгийн дайчдын гарт хэвээр байгаа нь Исламын дайчид Францын Малид явуулж байгаа ажиллагааг зогсоохыг шаардсан байлаа.
Алжирийн арми алан хядагчдын эзэлсэн байранд довтлохдоо нисдэг тэрэг хэрэглэсэн байв. Энэ дайралтаар 34 барьцааны хүн, исламын 15 дайчин алагдсан байв. Хожим Алжирийн эрх баригчид энэ ажиллагааны явцад 600 орчим барьцааны хүнийг чөлөөсөн гэсэн боловч эрх баригчид ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэсэн байна.