“Алтан өд” наадамд 76 бүтээл өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2013.01.19-нд нийтлэгдсэн

“Алтан өд” наадамд 76 бүтээл өрсөлдөнө

Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд 2012” наадмын бүртгэл Монголын зохиолчдын эвлэлийн хороонд яруу найраг, хүүрнэл зохиолын богино болон томоохон бүтээл, жүжиг, кино, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат уран сайхны киноны зохиол гэсэн төрлүүдээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын арванаас бүтээлээ авсан. Албаны хүний хэлсэнээр уг наадмыг энэ сарын хорьд гаргаад зохион явуулахаар болсон байна. Энэ удаагийн “Алтан өд” наадамд дээрх найман төрөлд давхардсан тоогоор 76 уран бүтээлч өөрийн бүтээлээ өгчээ. 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус наадмыг МЗЭ зохион байгуулж, утга зохиолыг дэмжин “Монос” групп, TV5, “Эх орон” телевизүүд хамтран ажиллахаар болжээ.
 
Сонирхуулахад, МЗЭХ-ноос зохион байгуулдаг “Алтан өд” наадмын өнгөрсөн жилийн арван төрлийн шилдэгүүдийг танилцуулж байна.

1. Яруу найргийн томоохон хэмжээний шилдэг бүтээл
Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Ц Бавуудорж, “Хүннү” туупьс

2. Яруу найргийн богино хэмжээний шилдэг бүтээл
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ж.Баяржаргап, "Сэрлийн цаг агаар" шүлгийн түүвэр

3. Хүүхдийн зохиолын шилдэг бүтээл
МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ, “Хишигт дурсамжит тууж”

4. Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний шилдэг бүтээл
МЗЭ-ийн шагналт зохиолч Я.Ганбаатар, "Их нүүдэл" гурван боть зохиол

5. Хүүрнэл зохиолын богино хэмжээний шилдэг бүтээл
Ардын уран зохиопч, төрийн шагналт яруу найрагч Д.Цоодол, "Хөеө” хүүрнэл зохиолууд

6. Утга зохиолын судпалын шилдэг бүтээл
МЗЭ-ийн шагналт зохиолч П.Батхуяг, "Хэлбэргүй бодлогошрол" шүүмжүүд

7. Утга зохиопын шүүмжийн шилдэг бүтээл
Д.Нацагдоржийн шагналт зохиолч Ү.Хүрэлбаатар, "Болор цом"-д борог өвсний шүлэг хэзээ түрүүлэх вэ нийтлэл

8. Жүжиг, киноны зохиолын шилдэг бүтээл
Д.Нацагдоржийн шагналт зохиопч Ц.Түмэнбаяр, "Тусгаар тогтнол" теле жүжиг

9. Утга зохиолын орчуулгын шилдэг бүтээл
МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Галаарид, В.Шаламовын "Хорих лагерийн өгүүллэгүүд"

10. Шог хошин болон зөгнөлт зохиолын шилдэг бүтээл
Зохиолч Г.Жамъяндорж, "Чонын шөрмөс" зохиолын эмхэтгэл

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж