Тендерийн хуурамч материал бүрдүүлэх нь давамгайлжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Тендерийн хуурамч материал бүрдүүлэх нь давамгайлжээ

Авлигатай тэмцэх газраас Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт Мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлсэн байна. Учир нь албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн Б 26 сая төгрөг завшиж, үрэгдүүлжээ. Энэхүү мөнгийг Тэс сумын Засаг даргын Тамгын газрын барилгын засварын ажилд зарцуулах ёстой байсан аж. Харин Авлигатай тэмцэх газраас дээрх хэрэг гарахад хэд, хэдэн шалтгаан нөлөөлсөн хэмээн үзэж байгаа юм. Энэ нь Увс аймагт тендерийг зарлалгүйгээр, оны эцэст төсвийн мөнгийг авч үлдэхийн тулд сонгон шалгаруулалтын хуурамч материал бүрдүүлдэг байдал давамгайлсантай холбоотой гэнэ. Мөн төсвийн ерөнхийлөн захирагч бүрэн эрхээ хэрэгжүүлдэггүй, ерөнхий менежерийн үйл ажиллагаанд хяналт тавьдаггүй, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг ашиглах эрх зүйн нөхцөлийг бүрдүүлсэнээр хууль зөрчиж байна гэж үзсэн аж.

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж