Эсрэг тэсрэг байр суурь

Хуучирсан мэдээ: 2013.01.19-нд нийтлэгдсэн

Эсрэг тэсрэг байр суурь

Шинэчлэн найруулж буй Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Төсөлд стратегийн орд газар гэсэн ойлголтыг халах талаар дурдагдсан. Энэхүү заалтын мэргэжилтнүүд олон талаас нь харж байна.

Оюутолгой  ХХК-ийн Засгийн газрын харилцаа, олон талт хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн дэд захирал Т.Бат-Оргил:

-Би энэ удаа  Оюутолгой ХХК-г төлөөлөн яриагүй учир миний яриа тус компанийн  байр суурь биш гэдгийг онцлон хэлсээр байна. Хуульч хүнийхээ хувьд ажиглахад энэхүү хуулийн төсөлд аюул дагуулж болохуйц зарим заалт байна. Төрийн оролцоог хуульчилснаар эрх мэдэлтнүүдийн шантааж, үзэл бодлоороо ялгаварлан гадуурхах байдлыг дэвэргэж мэдэх юм. Тусгай зөвшөөрөл олгох зарчим л гэхэд өнөөг хүртэл манай улс хамгийн энгийн бөгөөд сонгодог хэлбэр болох хэн түрүүлж өргөдөл өгнө тэр хүн авдаг байсан бол сонгон шалгаруулалтаар олгодог болгож буй нь гайхал төрүүлж байна. Харин стратегийн орд газрын хувьд бол шинэ хувилбар зөв гэж бодож байна. Стратегийн орд гэж юуг хэлэх вэ гэдэг нь ч ойлгомжгүй байсан.
 
Эдийн засагч С.Авирмэд:

-Стратегийн орд газрын заалтыг хуулиас авах нь буруу. Манай улс стратегийн 15 орд газартай. Түүнийг ашиглах, олборлох ажиллагааг бусдаас онцгой байж гэмээнэ манайд ашигтай. Яагаад ийм заалт хуулийн төсөлд оруулсныг ойлгохгүй байна.  Оюутолгойг дэмжээд байгаа юм уу гэсэн сэтгэгдэл төрж байна гэлээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж