
Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж буй “Эрүүл орчин” аян өнөөдөр 11.00 цагт эхлэх гэж байна. Аяны хүрээнд өнөөдөр Тасганы Овоо, Баянбүрдийн тойрог замын хоёр хажуу, Гэсэр сүмийн уулзвар, баруун замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх зам, Бишрэлт их дэлгүүр, 25 суваг телевиз, V сургуулийн зүүн талаас “Гэрэл” төв зэрэг нийтийн эзэмшлийн зам, талбайн цас, мөчийг цэвэрлэх юм байна.
Д.ЖАРГАЛ