
-2013 оны нэг сарын 15-ний өдөр Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайд нар “Хүнд, онц хүнд гэмт хэрэг хийсэн хүн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт шилжиж хэвтэж эмчлүүлэхийг хориглох” тухай журмын хүчингүй болгосон. Уг журмыг анх тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа нар хамтран гаргаж байсан. Харин энэ удаад уг гэсэн заалтыг хүний амьд явах, эрүүл байх эрхийг зөрчсөн байна гэж үзээд хүчингүй болгосон байна. Үүний дагуу энэ сарын 17-ны өдөр ЭМЯ-ны харьяа эмнэлгүүдийн удирдлагуудад тухайн эмнэлгийн харьяа нутагт ял эдлэж буй хүнд болон онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авах шаардлагатай болсон бол чирэгдэлгүй үйлчлэх тухай захирамж хүргүүлсэн. Ингэж тусламж үйлчилгээ үзүүлсэн тухайгаа сар бүр яаманд мэдэгдэж байхыг үүрэгдсэн. Хоригдлуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх болсон тухайгаа ШШГЕГ-ын дэд дарга н. Хосбаярт бичгээр хүргүүлсэн. Харин тэдний зүгээс нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж авах 200 гаруй ял эдлэж буй хүн байгаа бөгөөд тодорхой нэг эмнэлгийг хорих эмнэлэг болгон торлоод эдгээр хүмүүсийг дамжин өнгөрүүлж, эмчилье гэсэн саналыг гаргасан. Тиймээс өнөөдөр Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж 401-р хорих ангийн нэгдсэн эмнэлэгт ажиллах хүчний нөөц, багаж тоног төхөөрөмж болон тусламж үйлчилгээг хүргэж чадаж байгаа эсэхийг шалган үнэлэлт өгөх ажлын хэсэг гаргасан. Энэхүү ажлын хэсэг энэ сарын 20 хүртэл ажиллаад Эрүүл мэндийн болон Хууль зүйн сайдын хамтарсан зөвлөлд шалгалтын дүнгээ танилцуулна. Шалгалтын дүнг харгалзан үзээд Монгол Улс ял эдлэж буй иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх нэгдсэн бодлого гаргах юм хэмээн ярьжээ.
Сайдын энэхүү залруулгыг болсон явдалд нийцүүлэх зорилгоор дахин залруулбал, Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр ШШГЕГ-ын даргад “Ганц худаг”-ийн хориход ял эдэлж буй Н.Энхбаярыг нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт, харин Зайсан дахь 401 дүгээр хорих ангид эмчүүлж байгаа хоёр хоригдлыг нэгдүгээр эмнэлэгт шилжүүлэн эмчлэх саналаа тавьсан байна. Гэвч ШШГЕГ-ын газраас хүнд болон онц хүнд гэмт хэрэгт ял эдэлж байгаа хоригдлуудад эмнэлгийн үйлчилгээ үзүүлж буй эмнэлэгт тавигдах шаардлагыг танилцуулж, одоо хорих ангид ял эдэлж байгаа нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж авах шаардлагатай 200 гаруй ялтан байгаа тул тодорхой нэг эмнэлгийг хорих эмнэлэг болгон торлоод эдгээр хүмүүсийг дамжин өнгөрүүлж, эмчлэх ёстой тул Эрүүл мэндийн сайдаас хоригдлуудад эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх эмнэлгээ зааж өгөхийг хүссэн байна.
Энэ дагуу Эрүүл мэндийн сайд “сайд нарын” хэмээх хоёрдугаар эмнэлгийг зааж өгсөн аж. Тиймээс өнөөдөр ШШГЕГ-аас хосрдугаар эмнэлгийн арын корпус болох 50 ортын гуравдугаар давхарыг хорихын эмнэлэг болгон торлож, ялтан Н.Энхбаярыг энд шилжүүлж авчирах ёстой байсан ч эмнэлгийн удирдлагууд сайдын энэ шийдвэрийг эсэргүүцсэн аж. Тиймээс Эрүүл мэндийн сайдтан энэ ацан шалаанаас өчигдөр гаргасан шийдвэрээ өнөөдөр дахин залруулахад хүрсэн байгаа бололтой.