Ч.Ганбат &#34Press photo&#34 уралдааны Гранпри хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

Ч.Ганбат &#34Press photo&#34 уралдааны Гранпри хүртлээ

Оны шилдэг гэрэл зураг шалгаруулах "Press photo-2012" уралдааны "Гранпри" шагналын эзэн өнөөдөр тодорлоо. Уг шагналыг Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, чөлөөт уран бүтээлч Ч.Ганбат "Олимп 2012- Алтан агшин" цуврал бүтээлээрээ хүртэж, ивээн тэтгэгчийн шагнал болох зургаан сая төгрөгийн үнэ бүхий "Canon" фирмийн зургийн аппарат, дуран авай, өргөмжлөлийн хамт гардлаа

Харин "Байгаль, хүрээлэн буй орчин" номинацид уран бүтээлч Б.Баярын "Говь толгод", "Нийгэм" номинацид "Ардчилал" сонины гэрэл зурагчин Ү.Одбаярын "Хөдөө тал минь малаар дүүрэн, Хүн ард минь махаар маруухан", "Соёл урлаг" номинацид "Гамма" агентлагийн гэрэл зурагчин Д.Даваанямын "Монгол гайхамшиг", "Спорт" номинацид "Inet.mn" сайтын гэрэл зурагчин Б.Уугансүхийн "Сумын наадам", "Улс төр" номинацид "Info.mn" сайтын гэрэл зурагчин Н.Ариунаагийн "Аав минь эх орныхоо төлөө амиа өргөсөн" зураг тус бүр шалгарч, өргөмжлөл хүртсэн юм. 

Үндэсний гэрэл зургийн танхим, "Монголын гэрэл зураг мэдээлэл" сэтгүүл, Фото мэдээллийн INET.mn вэб сайтаас санаачлан хоёр дахь жилдээ дээрх уралдааныг зарлаж зохион байгуулсан нь энэ юм.

Ёслолын арга хэмжээнд Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид хүрэлцэн ирсэн бөгөөд уран бүтээлчдэд амжилт хүслээ. Тэрээр "Фото сэтгүүл зүй бол хэл, хил хамаарахгүй үйлчилдэг. Энэ давуу талыг түшиглэн Монгол орныхоо сурталчилгааг хийхэд болохгүй гэх зүйлгүй. Манай гэрэл зурагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа шигээ ур чадвар нь мөн сайжирсаар байгаад туйлын сэтгэл хангалуун байна” гэсэн юм.  Уншигч та "Press photo-2012" уралдааны шилдэг бүтээлийг сонирхохыг хүсвэл Төрийн ордны Баганат танхимд очиж8 танилцах боломжтой. Үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн нэг сарын турш олны хүртээл болно.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж