Каддафийн хүүгийн шүүх хурал Ливид шилжив

Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

Каддафийн хүүгийн шүүх хурал Ливид шилжив

Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн хүү Саиф Каддафийн хэргийг  Ливийн шүүх хэлэлцэнэ  хэмээн  олон улсын эх сурвалжууд мэдээлжээ. Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх түүнийг хүн төрөлхтөнд их хэмжээний хор хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж байгаа ч одоогоор тус шүүх түүний хэргийг хэлэлцэж, ял оноох  нь тодорхой бус байгаа юм.

Түүнчлэн Олон улсын эрүүгийн шүүхээс Саиф Каддафийн  хэргийг ирэх тавдугаар сар хүртэл хойшлуулсан хэмээн мэдэгдээд байгаа аж. Гааг дахь  Олон улсын шүүхийн төлөөлөгч Меланда Тайлорын мэдээлснээр түүнийг пүрэв гаригт Ливийн Зинтан хотын шүүхэд шилжүүлээд байгаа юм байна. Харин Ливийн талаас  түүний шүүх хурлын товыг удахгүй зарлыахаа мэдэгдээд байгаа аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж