Маш олон хэлбэрээр хүчирхийллийг нүдээрээ харж биерээ амсдаг юм. жишээ нь биеэрээ зодолдож байгаа хүмүүсийн дундуур орох, хажуугийн өрөөнөөс ю хэлж ярьж хашгирч байгааг сонсох, ээжийнхээ энд тэнд нь цохиулсан шархийг харах, тоглох эрхгүй байх, бие эрхтнээр хүчирхийлэхийг харах болон хэл амаар доромжлоход хамрагддаг байна. Гэр бүлийн хүчирхийллээр дамжсан бүх хүүхэд сэтгэл санаа, оюун санааний хүчирхийлэлд автдаг.
Хүүхэд бур өөр өөрөөр хүлээн авч өөр өөрөөр илэрхийлдэг. Хэдэн нас, эмэгтэй эрэгтэйгээс огт шалтгаалахгүйгээр бүгд л ямарваа нэгэн хэмжээгээр хамрагддаг байна.
Зарим нэгэн шинж тэмдгүүдээс доор дурьдвал:
- Түргэн зантай, сэтгэлээр унамтгай болох
- Унтаж чадахгуй, нойргүй хонох
- Хар дарсан зүүд зүүдэлж, болсон явдлуудийг гэнэт санах
- Анхаарал төвлөрөхдөө муу байх
- Бие нь өвдөж эхлэх, жишээ нь гэдэс нь өвдөх
- Орондоо шээх
- Огцом уурлаж, тогтворгүй аашлах
- Наснаасаа бага хүүхэд шиг аашлах
- Сургуульдаа сайн сурч чадахгуй байх
- Ууртай, бусад хүмүүсээс алслагдмал болох
- Өөртүү итгэх итгэл муутай болох
- Томхон болсон хүүхдүүд архи тамхи хэрэглэж эхлэх
- Амиа хорлож, өөрсдийгөө энэ тэндээ өвтгөх
- Хэт их идэх болон хоол унднаас гарах
Хүүхдүүд ганцаардаж, хэцүү байдалд орж хүчирхийлэгч болон сул дорой эцэг эхдээ хандах хандлага нь өөр болдог байна.