
Өсвөр үе, залуусыг тамхинд орохоос сэргийлэх, дам тамхидалтад өртөх боломжийг хаах, насанд хүрээгүй иргэнд тамхи худалдах явдлыг зогсоох шаардлагатай хэмээн УИХ-аас “Тамхины хяналтын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, 2013 оны гуравдугаар сарын 1-нээс дагаж мөрдөхөөр болсон билээ. Хатуухан заалттай гэх Тамхины хяналтын хууль хэрэгжиж эхлээгүй байгаа ч хуулийг сурталчлах үүднээс тамхины хор хөнөөлийг өсвөр үеийнхэнд тайлбарлан таниулах зорилгоор УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Сурагчдын холбоотой хамтран “Тамхинаас татгалзсан өсвөр үе” сэдэвт 1000 хүүхдийн чуулганыг маргааш Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Чуулганд нийслэлийн 34 сургуулийн 1000 сурагч оролцох бөгөөд төрий байгууллагын холбогдох мэргэжилтнүүд оролцох аж.