“Залгамжлагч холбоо” ТББ-аас Нийслэлийн иргэдийн цэвэр, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр цаг наргүй халуун хүйтэнд ажилладаг зам талбайн үйлчлэгч нарын ажилд туслахаар 100 гаруй сайн дурын оюутан сурагчдыг нэгтгэсэн арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Цэвэрлэгээ маргааш эхлэх бөгөөд ТҮК-ийн зам талбайн үйлчлэгч нарт халуун аарц, цайгаар үйлчлэх гэнэ. Тэд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо 1-р төрөх, Йонсей эмнэлэг, Элчингийн гудамж, Яаралтай түргэн тусламжийн төв, Энх тайваны өргөн чөлөөний явган хүний зам талбайн хальтиргаа гулгааг арилгах юм байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас оюутан залуучуудын ажлыг дэмжин цэвэрлэгээний багаж, бээлий, хөдөлмөр хамгааллын хэрэгслийг хангаж өгчээ.
С.ОТГОН