
УБЕГ-ын харьяа эд хөрөнгө, хуулийн этгээд, иргэний бүртгэл, нийслэлийн бүртгэлийн газар болон бусад нэгж, тасгууд маргааш амралтын өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна. Өдөрлөгөөр УБЕГ-ын мэргэжилтнүүд иргэдэд газар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхэд баримт бичгийг хэрхэн бүрдүүлэх, газраа эдийн засгийн эргэлтэд оруулах, бүртгэлд оруулсны үр дүн, ач холбогдлын талаар мэдээлэл өгөх юм байна. Мөн архивын бүх төрлийн лавлагаа олгох үйлчилгээг нэг цэгээс хүргэхээр төлөвлөжээ.
Н.Түвшин