“Gangnam Style” БНСУ-ын “грэмми” хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

“Gangnam Style” БНСУ-ын “грэмми” хүртлээ

БНСУ-ын хөгжмийн салбарын шилдгүүдийг тодруулдаг, Өмнөд Солонгосын “грэмми” гэгдэх “Golden Disk Awards”-аас реппэр PSY-ын “Gangnam Style” дуу оны шилдэг дуу номинацийн ялагч болжээ. Цомгийн борлуулалт болон дижитал хувилбарын татан авалтын хэмжээ зэргийг харгалзан 27 дахь удаагийн наадмын шилдгүүдийг өчигдөр Куала Лумпурт тодруулсан байна. PSY-ын “Gangnam Style” дуу нь дэлхийн 28 улсад номер нэг хитээр шалгарч, YouTube видео порталд нэг тэрбум удаа үзэгдсэн амжилтаар Гиннесийн номд бүртгэгдсэн билээ.

Өнгөрсөн оны долдугаар сард гармагцаа Өмнөд Солонгосын Гаон чартыг тэргүүлж эхэлсэн “Gangnam Style” нь PSY-ын “Psy 6” хэмээх цомогт нь багтсан юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж