
Энэхүү саналыг иргэд эсэргүүцэн твитер, фэсбуук, мессенжерээр өнөөдөр 12.00 цагт машиныхаа дуут дохиогоо хангинуулан эсэргүүцлээ илэрхийлэх уриалга гаргасан. Энэ дагуу өнөөдөр нийслэлийн төв талбай орчимд явж байсан ихэнх машин эсэргүүцлээ илэрхийлэн дуут дохиогоо дуугаргав.
Энэ сарын 3-нд нийслэлийн иргэдэд явуулсан санал асуулгаар нийт иргэдийн 74 хувь нь эсэргүүцсэн дүн гарсан ч хотын удирдлага дахин санал асуулга явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
Д.ЖАРГАЛ