
Дэлхийн дээвэр Эверестэд хөл тавьсан анхны монгол эмэгтэй уулчин Б.Гангаамаа тэргүүтэй багийнхан Өмнөд Америкийн ноён оргил Аканкагуад ээлжит авиралтаа хийх гэж байна. Монголын эмэгтэй уулчид дээрх оргилд анх удаа багаараа гарах болсон нь энэ. Өнөөдөр Аргентин улсын зорих тэд авиралтаа энэ сарын 21-нээс эхлүүлж, ирэх сарын 7-нд дуусгах юм. Харин ирэх сарын 14-нд эх орондоо ирэхээр төлөвлөжээ. Дэлхийн долоон оргилын нэг Аканкагуа нь далайн төвшнөөс дээш 6972 метрийн өндөр бөгөөд халуун бүст оршдог юм байна.
Т.МАША