Дэлхийн хамгийн нимгэн цаг

Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн нимгэн цаг

АНУ-ын Иллиной мужийн Чикагод төвтэй “Central Standard Timing”-аас “CST-01” нэртэй дэлхийн хамгийн нимгэн цагийг бүтээжээ. “CST-01” цаг нь кредит кардтай адил /0.8 мм/ зузаантай бөгөөд 10 минут цэнэглээд нэг сарын турш цэнэгээ барих чадвартай гэнэ. Мөн электрофоретик бэхэн дэлгэцтэй, тусгай суурин цэнэглэгчтэй юм байна. “CST-01” цаг нь үелсэн олон давхар уян материалуудаар бүтжээ. Харин зайны хувьд  “Infinite Power Solutions” компанийн бүтээсэн дахин цэнэглэж болдог маш нимгэн, микро “THINERGY® Micro-Energy Cell” баттерейг ашигласан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж