Н.Энхбаярын ээж өлсгөлөн зарласан уу?

Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын ээж өлсгөлөн зарласан уу?

Н.Энхбаярыг улсын эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэх, цагаатган суллахыг шаардан МАХН-ын гишүүд, дэмжигчид намын байрандаа  өлсгөлөн зарлаад байгаа. Тэгвэл өнөөдөр зарим мэдээллийн сайтуудаар Н.Энхбаярын ээж Р.Бүдханд өлсгөлөн зарласан гэсэн мэдээлэл гарсан юм.

Энэ талаар МАХН-ын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Н.Энхбаяр даргын ээж Р.Бүдханд гуай намын байранд цөөхөн ирдэг. Ойрд намын байраар ирээгүй тун удаж байна. Даргын ээж өлсглөн зарласан гэх мэдээлэл ташаа” гэж хариулав.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж