Авлигач цагдаа нарын хэргийг удахгүй шийднэ

Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

Авлигач цагдаа нарын хэргийг удахгүй шийднэ

Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас онц их хэмжээний хахууль авсан хэрэгт шалгагдаж буй Нийслэлийн хэв журмын газар, Хөдөлгөөнт эргүүлийн таван албан хаагчийн авлигын хэрэг Баянгол дүүргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногт шилжжээ. Энэхүү хэргийг өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах газарт шалгаж, Нийслэлийн прокурорын газарт хянуулсан байна.

Дээрхи таван албан хаагч нь хууль бусаар самар ачиж явсан хятадуудын мэдээллийг нуун дарагдуулж, 40 сая төгрөгийн авлига авч самрыг хилээр гаргасан хэрэгт сэжиглэгдэж байгаа юм.

Дашрамд дуулгахад, шалгадаж байгаа цагдаагийн таван алба хаагчийн нэрийг хууль, хяналтын байгуулагынхан сайтар нууцалж байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж