
Энэ үеэр МАХН-аас жагсаалтаар аз нь шовойн гарч ирсэн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Энэ торгуулийн хэмжээ бага байна. Сэтгүүлчид гүтгэлгийн мэдээ, мэдээлэл тавихын тулд захиалсан хүнээсээ дээрх торгуулийн хэмжээнээс илүү төлбөр авч хүн гүжирдэх явдал гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс торгуулийн хэмжээг 10-15 сая төгрөг болгосон нь зөв” гэж "дэмийрэв".
Сонгогдсоноосоо хойш сэтгүүлчдээр чамгүй чимхүүлээд авсан түүний хувьд ийнхүү ил тод тэдний эсрэг дайн зарласан нь парламентын сэтгүүлчдийн дургүйцлийг хүргэжээ.