“Буллс” Пиппений хөшөөг босголоо

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

“Буллс” Пиппений хөшөөг босголоо

Домогт сагсан бөмбөгч Скотти Пиппен одоо “Юнайтед Центр”-т хүрэлцэн ирэх зочдыг угтан авах боллоо. Яг л Майкл шиг. Өнөөдөр “Чикаго Буллс” баг “Бостон Селтикс”-ийг талбайдаа хүлээн авсан тоглолтын их завсарлагаанаар домогт довтлогчийнхоо 33 дугаартай хүрэл хөшөөг танилцуулсан байна. 1990-1998 оны хооронд “Чикаго Буллс” баг зургаан удаа аваргалж байсан. Энэ цаг үеийг Майкл Жорданы эрин үе гэдэг ч Скотти Пиппенгүйгээр энэ амжилтыг төсөөлөхөд бэрх. Тэрбээр зөвхөн шилдэг довтлогч төдийгүй хамгаалтын мастер, хамгийн сайн хамтран зүтгэгч байсан билээ. Нэг ёсондоо хөшигний ардах амжилтын эзэн нь байсан юм. Гэхдээ түүний амжилтыг өндрөөр үнэлж “Алдрын танхим”-д залснаас гадна “Чикаго Буллс” дугаарыг нь мөнхжүүлж, 33 дугаарыг түүний эзэмшилд үлдээсэн юм. Сагсан бөмбөгч хүний эцсийн мөрөөдөл энэ л байдаг. Гэхдээ тухайн багийнхаа түүхэнд баатрын хэмжээнд үлдэнэ гэдэг зөвхөн домогт тоглогчдод л олддог ховорхон завшаан. Азаар Пиппен тэдний нэг байжээ.

“Юнайтед Центр”-т хүрэлцэн ирж байгаа спорт сонирхогчид одоо зөвхөн Майкл Жорданг биш Скотти Пиппений хөшөөг ордны гадна харах болно. Тэрбээр “Миний амьдралдаа авч байсан хамгийн том шагнал энэ байна” гэж сэтгэл хөдөлгөсөн энэхүү мөчийн талаар ярьсан байна.

Скотти Пиппен 1987 оны драфтаар NBA-д элсэн орж ирээд долоон удаа Бүх оддын тоглолтод сонгогдож, нэг удаа Бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч, гурван удаа бүх NBA-ын нэгдүгээр багт, найман удаа бүх NBA-ын хамгаалалтын нэгдүгээр багт нэрлэгдэж байсан шилдгүүдийн нэг яах аргагүй мөн юм.

Алдарт тоглогчийнхоо хөшөөнд зориулан залуучуудаас бүрдсэн “Бухнууд” өнөөдөр “Бостон Селтикс” багийг 97:81 харьцаатай хожсоноор бүсээ тэргүүлэх нь тодорхой болсон төдийгүй Деррик Роуз үнэ цэнэтэй тоглогчийн шагналаа баталгаажуулсан гэхэд болно.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж