
Тус сонинд мэдээлснээр Бельгийн нэг айлын дундаж хуримтлалын хэмжээ 67158 евро болж байна. Бельгийн вант улсын дараа Нидерланд (61 219 евро), Люксембург (60 366 евро), Франц (41 407 евро), Герман (38702 евро) бичигджээ. Бельгичүүдийн нийт хадгаламжийн хэмжээ 770,2 тэрбум евро, үл хөдлөх хөрөнгө нь нэг тэрбум еврогоор үнэлэгдэж байна.
“Ipsos” гэх Францын нийгмийн судалгааны хүрээлэн болон “Le Soir” сонинтой хамтран явуулсан судалгаагаар Бельгийн 11 сая хүний 2,3 сая нь ядуус байгаа гэнэ.
Ш.МЯГМАР