Нүүрсний хоёр том уурхайг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

Нүүрсний хоёр том уурхайг танилцуулна

Нүүрсний салбарын хамгийн томоохонд тооцогддог “Coal Mongolia-2013” олон улсын чуулга уулзалт тун удахгүй болох гэж байгаа билээ. Энэхүү чуулга уулзалтын хүрээнд хоёрдугаар сарын 23-ны өдөр “Mongolian Mining Corporation”-ы Ухаа Худаг, “Эрдэнэс-Тавантолгойн” ХК-ийн нүүрсний уурхайтай танилцах боломжтой аж. Урьд өмнөх жилүүдийн чуулга уулзалтад нэг нүүрсний уурхайтай танилцуулж байсан бол энэ удаад хоёр том уурхайтай танилцуулах боломжийг олгож байгаа юм байна. Уул уурхайн бизнес эрхлэдэг хүмүүс нүүрсний уурхайтай танилцах боломж тун ховор байдаг. Тэгвэл энэ чуулга уулзалтаар дамжуулан нэг дор дэлхийд нөөцөөрөө тэргүүлдэг хоёр ч уурхайтай танилцахыг зохион байгуулагчид онцолсон юм. Мөн уул уурхайн гадаад, дотоодын бизнес эрхлэгчид хамтаараа нэг дор уурхайтай танилцдаг давуу талтай аж. Уурхайтай танилцахыг хүссэн бизнес эрхлэгчид www.coalmongolia.mn цахим хуудсанд ороод бүртгүүлэн явах боломжтой аж.

Дашрамд дуулгахад уг чуулга уулзалт 2013 оны хоёрдугаар сарын 21,22-ны өдөр “SS Convention Center”-д зохион байгуулагдах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 70115590 утсаар лавлах боломжтой юм байна.    


Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж