“Аэро Mонголиа”-гийн онгоцонд хүүхэд нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

“Аэро Mонголиа”-гийн онгоцонд хүүхэд нас баржээ

Ховдоос Улаанбаатарын чиглэлд нисч өчигдөр 16.30 цагийн орчимд Буянт-Ухаад газардсан “Аэро Монголиа” компанийн онгоцонд найман сартай хүүхэд нас баржээ.  Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар нас барсан найман сартай хүүхдийг эцэг эх нь авч яваагүй,  хүнд дайж явуулсан байсан гэнэ. Шинжээчид урьдчилсан байдлаар хүүхдийг өвчний улмаас нас барсан гэж үзжээ. Энэ талаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэстэй холбогдож тодруулахад  “Онгоцонд бага насны хүүхэд нас барсан. Үүнийг нисэхийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй”  гэв.

Ш.ОЮУНЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж