Секс-дасгалжуулагч гэх шинэ мэргэжил

Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

Секс-дасгалжуулагч гэх шинэ мэргэжил

Британид секс-дасгалжуулагч гэх албан ёсны, хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн шинэ мэргэжил бий болжээ. Сэтгэл зүйч, мэдрэлийн эмч нараас ялгаатай нь секс-дасгалжуулагчид хүний тэр бүр хүнд дэлгээд байдаггүй сексийн асуудлыг нь практик аргаар шийдвэрлэж өгөх гэнэ.

Фото: depositphotos.com

Секс-дасгалжуулагч Сара Моррисон гэгч эмэгтэй ажлынхаа талаар “Журмын дагуу хичээлээ яриагаар эхлүүлж, дараа нь үйлчлүүлэгч хүсвэл секс иллэг хийх зэргээр бие махбодийн үйлчилгээ үзүүлдэг” гэжээ. Мөн “Ийм арга барилын явцад үйлчлүүлэгч таашаалын мэдрэмжээ дээшлүүлж, ичиж зовох зэрэг элдэв сэтгэл зүйн саадаас салдаг. Хүчирхийлэл эсвэл элдэв  зүйлээс үлдсэн сэтгэл санааны гажгаа засахад нь бид тусалдаг” гэж тэр тайлбарлажээ.

Ийм төрлийн үйлчилгээ нь зөвхөн ярилцах бол цагийн 80 фунт стерлинг, харин сексийн практик нэг цаг нь 120 фунтын үнэтэй гэнэ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж