&#34Ертөнц&#34 цомгийн үнэлгээ

Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

&#34Ертөнц&#34 цомгийн үнэлгээ

“Bro’s Records”-ын уран бүтээлчид “Ертөнц” нэртэй анхы цомгоо өлгийдөн аваад байгаа. Цомгийн нээлт дээр хэр баргийн шоу, тоглолт дээр зочлоод байдаггүй урлагийн ховор эрхмүүдтэй таарсны нэг нь “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн байлаа. "Ертөнц" цомгийн талаарх түүний сэтгэгдлийг сонслоо.

-“Ертөнц” цомог мэндэллээ. Та уран бүтээлчдийн энэ бүтээлийг хэрхэн үнэлж байгаа вэ?

-Хөгжмийн хувьд ярих юм байхгүй. Хөгжмөө хийхэд нь ч би тэдэнтэй хамтдаа шахуу байсан. 2009 оноос хойш энэ хүүхдүүд юм хийгээд л байгаа. Гол нь энэ дэлхий даяараа сонсч болох, зарагдаж болох цомог гэдэг утгаараа их сайхан байна. Тэрийг дэмжиж л ирсэн гэсэн үг л дээ. Бусад нь бас энэ зам жимээр яваасай гэж бодож байна.

-Цомгийн санаа маш чухал гэж хөгжмийн зохиолч, шүүмжлэгчид онцолсон байсан? Энэ нь хөгжмийн талаасаа залууст ямар ач холбогдолтой вэ?

-Асар их ач холбогдолтой. Бид нэг хот байгуулах гэж байгаа юм шиг амьдраад байж болохгүй л дээ. Байгаль, дэлхий, цэцэг навч, од, сар дэлхий энэ бүхнийг ээжийгээ хайрладаг шиг хайрлах ёстой. Тийм ч учраас ийм бүтээлүүд бүтээгддэг байх. Энэ чинь ганц бидний ч хүсэл биш хүн төрөлхтөний хүсэл.

-Монголын мартагдах шахсан эртний хөгжмийн зэмсгүүдээр эдгээр бүтээлүүдийг эгшиглүүллээ шүү дээ?

-Аль эрт өвөг дээдэс зохиогоод бүтээчихсэн байсан хөгжмийн зэмсгүүдийг орчин цагийн нарийн уялдаа, системд оруулаад одоогийн хөгжимтэй холбон гаргаж байгаа юм. Ингэх нь бол тодорхой байсан. Зүгээр л цаг нь болоогүй байсан байх.
 
-Энэ хослолыг хэр гаргасан гэж та дүгнэж байгаа вэ?

-Дажгүй сайхан, эвлэлдэн нийлсэн гэж бодож байна.

-“Ертөнц” цомгийг сонсоод танд ямар мэдрэмж төрсөн бол?

-Хүмүүсийн дахин дахин ийм зүйл бүтээгээд байгаарай л гэж бодмоор.

-Сонсоод хамгийн их омогшуулж байсан бүтээл?

-Би хамтдаа байж байсан цомогт орсон бүх бүтээлийг мэднэ. Ерөнхийдөө би Ононг их хүндэтгэж байгаа гэх үү дээ. Хүнийг бага гэж голж болохгүй нь байна шүү дээ. Энэ дотор чинь ийм их юм байж байдаг байхгүй юу. Тиймээс үүнийг үгээр, үйлээр дэмжээд л байж байлаа даа. Хөгжим нь сайхан байгаа учраас л дэмжиж байна гэсэн үг шүү дээ.

“Ертөнц” 20 мянган төгрөөгөөр хөгжмийн дэлгүүрүүдээр худалдаалж байгаа юм байна. Мөн цомгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.bros.mn цахим хуудсаар болон www.facebook.com/BrosRecords фэйсбүүк хуудсаар дамжуулан авч болох юм. Тэнгэрт ойрхон саатаж, тэндээс ертөнцийг сонордоорой.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж