
“Town & Country” сэтгүүлээс дэлхийн хамгийн хүсэмжит гоонь эрээр Уэльсийн хунтайж Харрийг нэрлэжээ. Сэтгүүлийн редакциас ганц бие хүсэмжит 50 залууг жагсаасан бөгөөд 28 настай залуу хунтайж эргэлзээгүй жагсаалтыг тэргүүлсэн байна. Жагсаалтад түүнээс гадна нэрт загвар зохион бүтээгч Ральф Лорены хүү Эндрью, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн зөвлөх Жорж Фавро, Грекийн тэрбумтны өв залгамжлагч Ставрос Ниаркос нар багтжээ.
Э.АНХТУЯА