Жаран насны босго алхаж буй энэтхэг эмэгтэй амьдралынхаа 46 жилийн туршид Уттар-Прадеш мужийн төрөлх Газиабад хотыг цэцэрлэгжүүлэх ажилд гар бие оролцож, 400 мянган мод суулгажээ.
Фото: EPA
Тэрбээр хотын 40 цэцэрлэгт хүрээлэнд нийт 400 мянган мод тарьсан байна. Гэрийнхээ ойролцоо ч мөн мод тарьж, өнгөрсөн хугацаанд яг л төрсөн хүүхэд мэт хайрлаж, асардаг байжээ. Раж Шарма өдөр бүр 20 рупи (0,5 ам.доллар) хуримтлуулж, мод тарих ажлаа санхүүжүүлдэг гэнэ. Тэрбээр нэг сая мод тарих хүсэлтэй, түүнийхээ төлөө идэвхтэй ажилласаар байгаа аж.
Ш.МЯГМАР