Грект туслах 3,24 тэрбум еврогийн зээлийн ээлжит траншийг Олон улсын валютын сан дэмжлээ. ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард “Грек зөв чиглэлээр явж байгаа. Афин хэмнэлтийн арга хэмжээ авч, санхүүгээ эрүүлжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байгаа учраас Грект урт хугацааны тусламж хэрэгтэй байна” гээд, ээлжит траншийг хийх нь зүйтэй гэж үзжээ.
Үүний зэрэгцээ тэрээр Грек ОУВС-тай улам нягт холбоотой ажиллах ёстой гэж заав. Грект хандан Кристин Лагард хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, өрсөлдөөнд саад болж буй хүчин зүйлсийг арилгах зэргээр идэвхтэй шинэчлэл явуулах хэрэгтэй гэжээ.
Ш.МЯГМАР