Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, баруун болон говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Онон, Улз, Халх голын сав газраар 20-25 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын саваар 13-18 градус, говийн бүсийн баруун хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 11-13 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж