Сонгон шалгаруулалт зарлав

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Сонгон шалгаруулалт зарлав

Засгийн газар энэ оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Нэрэмжит жилийн ажлын хүрээнд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам ажил олоход бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах ажлыг зохион байгуулж байна. Жишээлбэл, хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийн төслүүдийг сонгон шалгаруулж санхүүжүүлэхээр сонгон шалгаруулалт зарлажээ. Төслийг аймаг, дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст энэ сарын 15-ны дотор хүлээн авч төсөл тус бүрээр үнэлгээ хийж, Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт шилжүүлэх юм байна.

Төсөл нь шинээр бий болгох нэг ажлын байрны дундаж зардал 1-1.5 сая төгрөг, нэг төсөлд ногдох санхүүжилтийн дээд хэмжээ 10 сая төгрөг байх гэнэ. Мөн төсөл хэрэгжүүлснээр нийт шинээр бий болсон ажлын байрны 40 хувиас доошгүй хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллах ажлын байрны тоо байх ажээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр өнгөрсөн онд 11 тэрбум төгрөгийг зориулж байсныг энэ онд хоёр дахин нэмэгдүүлэх саналыг холбогдох албанаас тавих гэж байна.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж