Японд дахин газар хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Японд дахин газар хөдөллөө

Японы зүүн хойд нутагт өнөөдөр өглөө хоёр ч удаа газар хөдөлж одоогийн байдлаар өгөгдсөн албан мэдээнд дурдсанаар бол хоёр хүн нас барж, зуу гаран хүн гэмтэж шархаджээ. Яамагата мужид 63 настай нэг эмэгтэй газар хөдлөлтийн үеэр амьсгал нь давхцан боогдож нас барсан бол Мияаги мужид мөн л ахмад настан эрэгтэй цочирдсоноос болж нас баржээ. Энэ удаагийн газар хөдлөлт сарын өмнө болсон гамшиг дагуулсан газар  хөдлөлтийн голомтоос холгүй болсон байна. Газар хөдлөлт магнитудын шаталбараар 7.1 баллын хүчтэй байсан гэж АНУ-ын Геологийн судалгааны төвөөс мэдээлсэн байна. Энэ үеэр голомтоос нь 265 км зайтай байх Токио хотод байшингууд савлаж ганхсан ажээ. Газар хөдлөлтийн дараагаар олныг хамарсан нүүлгэн шилжүүлэлт хийхээр зарлагдсан ч одоогоор ямар нэг их хэмжээний хохирлын мэдээ гараагүй байгаа гэнэ.

Видеог энд дарж үзнэ үү

М.Наст
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж