USB-тэй шинэ микрофон бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

USB-тэй шинэ микрофон бүтээжээ

Дэлхийн хөгжмийн урлагт шинэ техник, технологи нэвтрүүлж, элдэв чамин аксесуар эдлэл үйлдвэрлэгч, Америкийн “Blue Microphones” компани USB холболт бүхий “Nessie” нэртэй шинэ загварын микрофон бүтээжээ. Энэ микрофон нь царгиаг арилгаж, орчны шуугианыг шүүх бөгөөд дуу бичлэгийн орчинд, мэргэжлийн хүмүүст зориулсан эд гэнэ. Үнийн хувьд 100 ам.доллар бөгөөд ирэх хавар худалдаанд гарах ажээ.

“Blue Microphones” компани өмнө нь “Tiki” нэртэй утасгүй, USB холболт бүхий микрофоноо 59 ам.долларын үнээр худалдаалж байсан юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж