Парламентын шинэчлэлээр ажлын хэсэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Парламентын шинэчлэлээр ажлын хэсэг хуралдаж байна

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан улс төрийн намуудын дарга нар уг  санамж бичигт дурдсаны дагуу шинэ ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэг яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Санамж бичгийн хоёрдугаар хэсэгт “парламентын танхимын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож төлөөллийн ардчиллыг улам төгөлдөржүүлэх, парламентын тогтолцоонд шинэчлэл хийх” гэсэн заалт орсон нь мөнөөх “хоёр танхимтай парламент”-ын асуудал хөндөгдөж байгаа бололтой.

Ажлын хэсгийн даргаар МАН-ын дарга С.Батболд, дэд даргаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Нарийн бичгийн даргаар МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн Су.Батболд, гишүүдээр Ногоон намын дарга Д.Энхбат, ИЗН-ын  дарга С.Оюун, ҮШН-ын дарга Ц.Цолмон, МСДН-ын дарга А.Ганбаатар, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, УНН-ын дарга Б.Батболд, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат нар ажиллах бөгөөд ажлын хэсэг одоо хаалттай хуралдаж байна.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж