”Western Union”-ы гүйлгээ бүрт урамшуулалтай

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

”Western Union”-ы гүйлгээ бүрт урамшуулалтай

Хадгаламж банк "Вестерн Юнион"-оор үйлчилж эхэллээ.

Аав ээж, анд нөхөд, хамаатан садан тань гадаадын аль нэг улс оронд ажиллаж амьдардаг уу? Мөнгө гуйвуулах хэрэгцээ танд гарч байна уу? Тэгвэл энэхүү хэрэгцээг тань хангах шинэлэг бөгөөд найдвартай шуурхай үйлчилгээг Хадгаламж банк үзүүлж эхэллээ. Олон улсын мөнгөн гуйвуулгын анхдагч, тэргүүлэгч, 150 гаруй жилийн түүхтэй ВЕСТЕРН ЮНИОН компани мөнгөн гуйвуулгын үйлчилгээг дэлхийн 200 гаруй улс орны олон мянган төлөөлөгчидтэй өргөн сүлжээг ашиглан явуулсаар ирсэн бөгөөд Хадгаламж банк нь тэдгээр улс орнуудад байх ВЕСТЕРН ЮНИОН-ий мөнгөн гуйвуулгын үйлчилгээг авахад тань тусалж, урамшуулалтайгаар үйлчилж байна.

Мөнгөн гуйвуулгын энэхүү үйлчилгээнд та бүрэн итгэж болно.
 Учир нь энэ үйлчилгээг авснаар:

– Таны мөнгөн шилжүүлэг  нууцлалын дээд зэргийн системээр хамгаалагдсан байна
– Гуйвуулга бүрийг хяналтын дугаар, таны сонгосон нууц үгээр давхар шалгаж баталгаажуулдаг
– Гуйвуулсан мөнгө тань зохих хүндээ хормын дотор баталгаатай хүрнэ
Үүнээс гадна маш олон давуу тал, боломжийг энэ үйлчилгээ танд өгдөг. Тухайлбал:
– Зөвхөн Хадгаламж банкаар үйлчлүүлбэл урамшуулалтай
– ВЕСТЕРН ЮНИОН мөнгөн гуйвуулгын үйлчилгээг авахын тулд банкинд данстай байх шаардлагагүй
– Та гадаадаас мөнгө хүлээн авахад ямар нэг хураамж төлөхгүй
-ВЕСТЕРН ЮНИОН-оор мөнгө гуйвуулахад танд Иргэний үнэмлэх байхад л хангалттай
– Харин гадаадын иргэн бол өөрийн орны ID карт эсвэл гадаад паспорттой байх
–  Гүйлгээ өөр хүнд очихоос бүрэн хамгаалагдсан байгаа

Олон улсын мөнгөн гуйвуулгын тэргүүлэгч ВЕСТЕРН ЮНИОН компани нь байгууллага болон иргэдэд шуурхай, найдвартай мөн маш хялбар мөнгөн гуйвуулгын үйлчилгээг санал болгодог билээ. 2010 онд ВЕСТЕРН ЮНИОН компани нь иргэдийн 214 сая гуйвуулгыг дамжуулж, 76 тэрбум ам.доллар шилжүүлсэн байна.

Харилцааг эрхэмлэгч Хадгаламж банк нь дүрмийн сангийн хэмжээгээр салбартаа тэргүүлж, салбар нэгжийн тоогоороо аман хүзүүдэж буй бөгөөд хүндэт харилцагч танд мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээ амжилттай хийхэд итгэлт хамтрагч тань байх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж