
Шведийн хааны 67 настай хатан өөрийн охин, гүнж Магдаленаг дагуулан дэлгүүр хэсэн худалдаа хийж явахад нь Шведийн Афтонбладет зурагт сонины гэрэл зурагчин гэнэт тааралдаж, хааны хатан түүнээс тайван байлгахыг хүссэн боловч гэрэл зурагчин үл тоомсорлосон байна.
Хааны хатан охинтойгоо хамт гэрэл зурагчингаас холдохоор шийдэж, тусгай хаалгаар гарч, зогсоолд байсан машин руу яаравчлан явсан боловч гэрэг зурагчин араас нь хөөжээ. Зугтаж явсан хааны хатан бүдэрч унахдаа нэг хөл, гарынхаа бугуйг гэмтээн бэртсэн байна.
Лхагва гаригт гарсан шведийн хэвлэл нийтлэлд бугуй нь сойлттой, таяг тулсан хааны хатны зургийг тавьсан байна.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг
Бэлтгэсэн Д.Пунцаг