М.Энхсайхан Х.Баттулгыг “дуэль”-д дуудав

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

М.Энхсайхан Х.Баттулгыг “дуэль”-д дуудав

Монголын Төмөр замын захирлын албан тушаалаа өгөөд хэдхэн хонож буй М.Энхсайхан дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Тэрээр энэ удаагийн хурлаар Монголын төмөр замын өнөөгийн байдлыг хөндөн, төмөр замын ирээдүйг хэрхэн залахаас Монголын эдийн засаг, цаашлаад улс орны хувь заяа хамаарна гэдгийг онцолсон юм. Сэтгүүлчдэд танилцуулсан илтгэлээ тэрээр УИХ, Засгийн газрын төвшинд гурван удаа тавьсан бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийн нэг нь ч түүний төслийг няцаагаагүй гэсэн юм. Монголын төмөр замыг хөгжүүлэх нэрээр одоогийн байдлаар 40 орчим тэрбум төгрөгийг салхинд хийсгээд байгаа гэнэ.  Байдлыг өөрчлөхгүй үргэлжлүүлбээс энэхүү үргүй зардал 400 сая ам.долларт хүрэх аюултайг онцлоод ийм байдалд хүргэхгүйн тулд олон нийтэд мэдээлэл түгээж байгаагаа хэлсэн. Тэрээр мэдээллийнхээ төгсгөлд Х.Баттулга сайдыг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа хэллээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж