“Apple”-ын хувьцааны үнэ унажээ

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

“Apple”-ын хувьцааны үнэ унажээ

“Apple” корпорацийн шилдэг бүтээл “iPhone 5” смартфон өнгөрсөн есдүгээр сард худалдаанд гарсан даруйдаа хэрэглэгчдийн захиалагад дарагдаж, борлуулалтаараа толгой цохиж байсан билээ. Гэвч үйлдвэрлэгч компанийн зүгээс iPhone5 смартфоныг дэлгэцийн захиалгын тал хувийг цуцалснаар “Apple”-ын төдийгүй, тус компанийн ханган нийлүүлэгч байгууллагуудын хувьцааны ханш унаж эхэлжээ.

Японы “Nikkei”-д мэдээлснээр 2013 оны нэгээс гуравдугаар сарын хооронд “Apple” компани iPhone смартфоны дэлгэц нийлүүлэгч Японы “Sharp” болон Өмнөд Солонгосын “LG Display” компанид нийт 65 сая ширхэг дэлгэц захиалсан байжээ. Гэвч захиалгынхаа тал хувийг цуцалсан тухай мэдээлэл цацагдсан даруйд “Apple” компанийн болон бусад ханган нийлүүлэгчдийн хувьцааны ханш унаж эхэлсэн байна.

Тухайлбал, Токиогийн хөрөнгийн биржид “Sharp” корпорацийн хувьцааны үнэ долоон хувиар, iPhone-ын чанга яригч нийлүүлдэг “ACC Technologies” компанийн хувьцааны үнэ Хонгконгийн биржид 4,2 хувиар тус тус буурчээ. Мөн Нью-Йоркийн бирж дэх “Apple”-ын хувьцааны ханш ч буурсан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж