-Таны захидлыг үндэслэн Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжлах ажиллагаа зогссон гэж үнэн үү?
-Энэ талаар дэлгэрэнгүй мэдэхгүй байна. Интерполоос эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон тухай ямар нэгэн албан бичиг надад ирүүлээгүй.
-Авлигатай тэмцэх газраас танд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа. Та байцаалт өгч байгаа юу?
-Би нэг удаа АТГ-т очиж байцаалт өгсөн. Байцаалтдаа “Хууль зүйн дэд сайдын нэрээр улс төрийн хэлмэгдүүлэлтийн хэрэгт холбоотойгоор сэжиглэгдэж байгаа тул Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжлах эсэхээ нягталж харна уу” гэсэн утгатай захидал илгээсэн тухайгаа ярьсан. Дахиж намайг дуудаагүй байгаа гэлээ.
Дашрамд, АТГ-аас Хууль зүйн дэд сайд Ж.Эрдэнэжамъяныг албан тушаалаа урвуулан ашиглаж, мөрдөн байцаалтад саад учруулсан хэрэгт буруутган, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.