
“Bang & Olufsen” компани нийт 637 нэрийн дэлгүүртэй бөгөөд стратегийн төлөвлөгөөний дагуу голдуу Европын орнууд дахь нэрийн дэлгүүрүүдийнхээ үйл ажиллагааг зогсоохоор болсон байна. Гэхдээ компанийн зүгээс дээрх шийдвэрийг жижиглэн худалдааны чанарыг сайжруулахтай холбон тайлбарлажээ.
“Bang & Olufsen” компани 1925 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тансаг дээд зэрэглэлийн харах, үзэх, сонсох чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ дэлхийд алдартай юм. Тус компани хамгийн сүүлд “BeoVision 11” нэртэй зурагт үйлдвэрлэсэн нь компанийн орлогыг таван хувиар нэмэгдүүлжээ.
Б.АНХТУЯА