Намууд мөнгөн амлалтаар өрсөлдөхгүй

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Намууд мөнгөн амлалтаар өрсөлдөхгүй

Өнөөдөр Төрийн ордонд улс төрийн намуудын дарга нар уулзаж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. МАН-ын дарга С.Батболд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Ногоон намын дарга Д.Энхбат, ИЗН-ын дарга С.Оюун, ҮШН-ын дарга Ц.Цолмон, МСДН-ын дарга А.Ганбаатар, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, УНН-ын дарга Б.Батболд, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат нар гарын үсэг зурсан уг санамж бичигт,

 “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангаж, хууль ёсыг дээдлэн сахиж, 2012 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн үед мөнгөний амлалтаар өрсөлдөхгүй байхаа батлан илэрхийлж байна” гэсэн байна.   Мөн “Монгол Улсын сонгон авсан парламентын засаглал нь үндэсний язгуур эрх ашигт нийцэж байгааг санал нэгтэй тэмдэглээд парламентын тогтолцоог төгөлдөржүүлж, улс төрийн системийг боловсронгуй болгож, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах ажлын хэсгийг байгуулахыг зөвшөөрлөө” гэсэн байна.

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж