Эрэлттэй мэргэжлийг тодорхойлно

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

Эрэлттэй мэргэжлийг тодорхойлно

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Хөдөлмөрийн яам, Эдийн засгийн хөгжлийн яаманд эрэлттэй байгаа мэргэжлийн жагсаалтаа ирүүлэх тухай албан бичиг явуулжээ. Өөрөөр хэлбэл,  дээрх яамдад 4-5 жилийн дараа ямар мэргэжилтэй хүмүүс хэрэгтэй болох, боловсон хүчний эрэлтийн мэдээллийг цуглуулах юм байна.
 Монголын хөдөлмөрийн төв биржид одоогийн байдлаар 3565 ажлын байр, 19341 ажил олгогч, 46056 ажил идэвхтэй хайгч бүртгэлтэй байна. Гэвч энэ нь зөвхөн бүртгүүлсэн иргэдийн тоо бол бүртгүүлээгүй ажилгүй иргэд ч олон байгаа. Боловсон хүчний эрэлт, нийлүүлэлтийг зохистой болгож чадвал ажилгүйдэл буурна гэж албаныхан онцлоод ийнхүү холбогдох яамдууд хамтран ажиллах болсон аж.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж