
Яармагийн гүүрнээс Нисэх явах замд “Норд Бенц” маркийн 70 тоннын даацтай ачааны автомашин замын халтиргаанаас болж замын хажуу руу унаж дулааны шугамын доогуур чихэгдсэн хэвээр тав хонож байна. Машиныг татаж гаргахад нийслэлийн айл өрхийг дулаанаар хангаж байгаа дулааны шугам гэмтэж магадгүй байгаагаас маргаан үүсч, машиныг хэрхэн гаргах нь тодорхойгүй байгаа юм. Машины эзэд “Хоёр кранаар татуулан шугамыг гэмтээлгүйгээр машинаа гаргаж авна” гэж байгаа бол Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газраас “Машиныг кранаар татах үед дулааны сүлжээ гэмтэх эрсдэлтэй. Тиймээс машиныг гагнуураар таслаж, гаргаж авахаас өөр аргагүй” гэж үзээд байгаа юм.
Д.ЖАРГАЛ