Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно

Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Монголын махны холбоо хамтран энэ сарын 15-17-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Өргөтгөсөн худалдааг дүүрэг болгонд хоёр цэгт гаргах гэнэ.  Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн XIX хорооллын үйлчилгээний төв, III хорооллын “Хишиг”, Баянзүрх дүүргийн “Скай” дэлгүүрт өргөтгөсөн худалдаа болно. Хэрэглэгчид өргөтгөсөн худалдааны үеэр нөөцийн махыг зөвхөн килограммаар бус гулуузаар худалдан авах боломжтой бөгөөд нэг килограмм үхрийн мах 3500, хонины мах 3000, ямааны мах 2600 төгрөгийн үнэтэй байх аж. Энэ жил 14 үйлдвэр нийт 12 мянган тонн мах нөөцөлснөөс дөрөвдүгээр сарын эхний байдлаар 4200 орчим тонн нь хэрэглэгчдийн гарт очсон байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж