“Зэс эрдэнэ”-ийнхэн Ерөнхий сайдтай уулзахыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

“Зэс эрдэнэ”-ийнхэн Ерөнхий сайдтай уулзахыг хүсч байна

“Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл болсон 50 гаруй хүн Төрийн ордны баруун хаалган дээр цуглаад байна. Тэд Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзах хүсэлтэй байгаа аж. Учир нь тус компанийнхан Эрдэнэтийн-Овоо ордын исэлдсэн хүдэр бүхий овоолгуудыг түшиглэн цэвэр зэсийн үйлдвэр байгуулах хүсэлтээ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тавьжээ. Гэвч өнөөдрийг хүртэл энэ асуудалд хамгийн их анхаарал хандуулах ёстой Ерөнхий сайд ямар ч хариу өгөөгүй аж. Тиймээс дээрх компанийн төлөөлөл болсон 11 хүн Ерөнхий сайдтай биечлэн уулзаж эл асуудлыг дэмжих эсэх дээр санаа бодлыг нь сонсох гэсэн юм байна. “Зэс эрдэнийн хувь” компанийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ц.Доржбаатар “Бид С.Батболдын Засгийн газрын үед энэ асуудлыг идэвхитэй тавьж ирсэн. Харамсалтай нь, судалж байгаа гэсээр ямар ч дорвитой арга хэмжээ авахгүй байсаар Засгийн эрхийг шилжүүлсэн. Ингэж бид хууртмааргүй байна. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуягтай биечлэн уулзах нь чухал байгаа юм” гэв.

Мөн түүний онцолсноор Орхон аймгаас 200 гаруй иргэн ирснээс төлөөлөл нь одоо Төрийн ордны гадаа зогсч байгаа нь энэ аж.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж